Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдлаа. Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглан, 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.
Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын комиссын гишүүдийг чадавхжуулахад онцгойлон анхаарч, Ли Куан Юүгийн Сингапурын Төрийн бодлогын сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр болон дотоодын бусад сургалтад үе шаттай хамруулж байна. Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, Е-ТAZ утасны апплейкшн, өөрийн сайтад “Хамтдаа бэлтгэе” цэсийг ажиллуулснаар 2021 онд өмнөх шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 33 хувь нь тэнцсэн байна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ