16-2.jpg
2021-09-18 11:42
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2893 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 13 нас барлаа гэж ЭМЯ мэдээлэв. Монгол Улсад Ковид-19 халдвараар өвчилсөн хүний тоо 272.369, нас барсан хүний тоо 1023-т хүрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1411 нь нийслэлд, 1482 нь орон нутагт бүртгэгджээ. Улмаас улсын хэмжээнд 21.497 иргэн эмнэлэгт, 54.851 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

06-40.jpg
2021-09-18 11:26
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа 2050”бодлогын баримт бичигт Засаглалыг сайжруулах ажлын хүрээнд Монгол хүний хөгжлийг […]

13-8.jpg
2021-09-18 11:23
АНУ, Их Британи, Австрали улсууд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтран ажиллах аюулгүй байдлын гэрээ байгуулсан нь олон улсын шүүмжлэлтэй тулгарч байна. Хятадыг эсэргүүцэх оролдлого гэж үзэж буй энэхүү гэрээний дагуу АНУ нь Их Британид Австралид цөмийн шумбагч онгоц бүтээх технологийг өгөх юм. Гэвч энэ хэлэлцээр Францын уурыг хүргэж, Парис тэднийг “нуруунаас хутгалсан” гэж мэдэгдсэн бол Хятад […]

15-5.jpg
2021-09-18 11:15
Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ICT экспог “Digital nation” уриан дор есдүгээр сарын 17-19-нд зохион байгуулж байна. Өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийсэн энэ арга хэмжээнд оюутан, залуучууд олноороо очсон нь цар тахлын үед мөрдөж буй дүрэм журамтай огт нийцсэнгүй. 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн дэгдсэн Ковид-19 халдварын улмаас Монгол […]

05-47.jpg
2021-09-18 10:36
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа. Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг  эрүүл, аюулгүй орчинд сургах зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон хот тохижилтын санхүүжилтээр энэхүү тохижилтыг хийж гүйцэтгэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэг нь 1992 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 380 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл […]

12-10.jpg
2021-09-18 10:26
Францын Тулон хотын шүүх Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны самбар дээр Гитлерийн дүр сийлсэн хүнд 10 мянган еврогийн торгууль ногдуулсан тухай  Франс Пресс агентлаг мэдээлэв. Өмнө нь сурталчлагч байсан 62 настай Мишель-Анж Флори Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийг олон нийтийн өмнө доромжилсон хэргээр ял сонсчээ. Түүний өмгөөлөгч нь шог зургийн эрх зөрчсөн гэж мэдэгдээд шүүхийн шийдвэрээр давж заалдана […]

03-56.jpg
2021-09-18 09:54
Мэргэжлийн хяналтын байгууллага “Digital Nation-2021” арга хэмжээнд оролцож  байна.  Арга хэмжээний үеэр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгодог зөвшөөрөл, мэдэгдэл, гэрчилгээ авах хүсэлтийг цахимаар газар дээр нь шийдвэрлэж, бизнес эрхлэгчдэд цахим системтэй ажиллах сургалт, зөвлөгөөг өгч байна. Мөн иргэдтэй хамтарсан хяналтын систем бий болгож өнөөдрөөс туршилтын ажлыг эхлүүлж байгаагаа танилцууллаа. Тодруулбал, иргэд, хэрэглэгчийн үнэлгээгээр ААНБ-ын […]

nuur-4-1024x576.png
2021-09-18 09:47
Сүүлийн үед бизнесийн байгууллагууд ашиг орлогоос гадна хүрээлэн буй орчин, байгаль экологид ээлтэй шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлага гарч байна. Тиймээс Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан энэ сарын 16-ны өдөр “Хог хаягдлын менежмент”-ийн талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалт нь “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй 11 дэх удаагийн сургалт юм. […]

02-62.jpg
2021-09-18 09:42
Томуугийн улиралд томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг. Иймд нийслэлийн Эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүүхдийн байгууллагын удирдлага, эмч, багш нарт зөвлөмж өглөө: Үүнд: Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж томуу, томуу төст өвчин /ТТӨ/, амьсгалын замын халдварын шинж […]