Францын Тулон хотын шүүх Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны самбар дээр Гитлерийн дүр сийлсэн хүнд 10 мянган еврогийн торгууль ногдуулсан тухай Франс Пресс агентлаг мэдээлэв. Өмнө нь сурталчлагч байсан 62 настай Мишель-Анж Флори Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийг олон нийтийн өмнө доромжилсон хэргээр ял сонсчээ.
Түүний өмгөөлөгч нь шог зургийн эрх зөрчсөн гэж мэдэгдээд шүүхийн шийдвэрээр давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.
Фото эвлүүлэг бүхий зурагт хуудас долдугаар сард Тулон болон Ла Сейн-сюр-Мер хотод гарч ирсэн байна. Түүн дээр Макроныг Гитлерийн дүрээр дүрсэлсэн бөгөөд улаан дэвсгэр дээр цагаан үсгээр “Захирагд, тарилгаа хийлгэ” гэсэн үгийг бичсэн байжээ.
Эдгээр зургууд гарч ирсэнтэй холбогдуулан Тулоны прокурорын газраас хэрэг үүсгэсэн бөгөөд Макроны өмгөөлөгчид зурагт самбарыг хийсэн хүмүүсийн эсрэг гомдол гаргасан байна. Наймдугаар сард Мишель Анж Флори сурталчилгааны шинэ самбар танилцуулж түүндээ Макроныг нацистын үеийн коллаборацианист Засгийн газрын тэргүүн маршал Филипп Петений дэргэд байгаагаар дүрсэлжээ.
Эх сурвалж: РИА