АНУ, Их Британи, Австрали улсууд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтран ажиллах аюулгүй байдлын гэрээ байгуулсан нь олон улсын шүүмжлэлтэй тулгарч байна. Хятадыг эсэргүүцэх оролдлого гэж үзэж буй энэхүү гэрээний дагуу АНУ нь Их Британид Австралид цөмийн шумбагч онгоц бүтээх технологийг өгөх юм.
Гэвч энэ хэлэлцээр Францын уурыг хүргэж, Парис тэднийг “нуруунаас хутгалсан” гэж мэдэгдсэн бол Хятад гурван гүрнийг “Хүйтэн дайны сэтгэлгээтэй” хэмээн буруутгажээ. Франц 2016 онд Австралид 12 ширхэг цөмийн шумбагч хөлөг нийлүүлэх $50 тэрбумын дүнтэй гэрээг байгуулаад байсан юм.
Шумбагч хөлөг онгоцнууд нийлүүлэх гэрээ нь Франц улсын хувьд санхүүгийн төдийгүй дипломат бодлогын, Ази-Номхон далайн бүс нутагт байр сууриа нэмэгдүүлэх стратегийн өндөр ач холбогдолтой зүйл байсан аж. Пүрэв гаригт Францын Вашингтон дахь Элчин сайдын яам түүхэн ойд зориулсан хүлээн авалтаа цуцалж дургүйцэл илэрхийлсэн байна.
Aukus гэж нэрлэгдэх холбоог АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар лхагва гаригт зарласан бөгөөд энэхүү гэрээ нь Хятадыг дайнд өдөөж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлэх болжээ.
Шинэ байгуулагдсан Aukus холбоо Өмнөд Хятадын тэнгис дэх маргааныг сэдрээж, Бээжингийн нөлөөг эсэргүүцэх оролдлого гэж олон нийт үзэж байгаа аж.