updown2021-09-28 09:40
10-30.jpg
1min0
Боловсролын байгууллагын хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг өчигдөр УОК-оос шийдвэрээр хориглолоо. “Сургууль-гэр-сургууль-гэр” маршрут баримталж ажиллах талаар бүх шатны боловсролын байгууллагуудад анхааруулсан байна.

updown2021-09-28 09:36
09-39.jpg
1min0
БНАСАУ-аас харвасан пуужин нь баллистик пуужин байх магадлал өндөр гэж Киодо агентлаг вэбсайтаараа дамжуулан мэдээлжээ. Өмнө нь БНСУ-ын Штабын дарга нарын нэгдсэн алба БНАСАУ Япон тэнгис рүү үл таних бүрхүүл харвасан хэмээн мэдэгдсэн билээ. Гурав хоногийн өмнө БНАСАУ Япон тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвасан бөгөөд пуужингийн төрөл, хаанаас хөөргөсөн тухай тодорхой мэдээлэл гараагүй байсан юм. БНАСАУ […]

updown2021-09-28 09:23
08-47.jpg
1min0
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Covid-19 халдварын эсрэг III дахь вакцинаа хийгэж, Pfizer тариулсан байна. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн вакцины асуудал хариуцсан зөвлөхүүд “Covid-19”-ийн вакцины гурав дахь тунг  65-аас дээш насныхан болон сул дархлаатай тодорхой бүлгийн хүмүүст тарихыг зөвлөөл байгаа билээ.

updown2021-09-28 09:12
07-51.jpg
1min0
Хоёр Солонгос хоорондын харилцааг сайжруулахын тулд АНУ БНАСАУ-ыг заналхийлэхээ болих ёстой гэж БНАСАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ким Сонг хэлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индэр дээрээс Ким Сон хэлэхдээ “АНУ БНАСАУ-ын эсрэг заналхийлэл, дайсагнасан бодлогоосоо татгалзвал БНАСАУ, АНУ болон хоёр Солонгос хоорондын харилцаанд таатай харилцаа бий болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн үүний зэрэгцээ тэрээр […]

updown2021-09-28 09:07
06-62.jpg
1min0
Энэ сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон  13 настай охиныг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байгаа тул тухайн хүүхэдтэй тааралдсан, харсан хүн байвал цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллана уу.

updown2021-09-28 09:00
05-71.jpg
1min0
Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболдын өгсөн тайлбар мэдээллийг хүргэж байна. Иргэдийн дунд гурав дахь буюу сэргээх тун хийлгэснээр халдвар аваад байна гэх ташаа мэдээлэл гарчээ. Улсын хэмжээнд гурав дахь тунд 288 мянган иргэн хамрагдсанаас 0.15 хувь нь буюу 380 хүн халдвар авсан байна. Мөн гурав дахь тунг хийлгэснээр өмнөх […]

updown2021-09-28 08:53
04-78.jpg
1min0
Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ойн хүрээнд “Хархорум хот – Торгоны зам” эрдэм шинжилгээний цахим хурал өчигдөр боллоо. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос зохион байгуулсан тус хуралд соёл, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид зэрэг 60 гаруй хүн оролцож, “Торгоны зам”-аар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон сонирхолтой илтгэл тавилаа. Аялал жуулчлалын эдийн […]

updown2021-09-28 08:46
03-88.jpg
1min0
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдвартай 3100 хүүхэд эмчлүүлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв. Тодруулбал, Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын 20.1 хувь буюу 57 мянга гаруй нь хүүхэд байна. Хичээл, сургууль эхэлснээс хойш вакцинд хамрагдаагүй бүлэг буюу 12-оос доош насны хүүхдүүд халдварласан тохиолдол нэмэгджээ. Гэхдээ дийлэнх нь сургуулийн орчинд бус гэр бүлийнхнээсээ […]

updown2021-09-28 08:38
02-99.jpg
2min0
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 25 цэгт 34 багийн 191 эмч, ажилтан ажиллаж, 3,452 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 117, II тунд 433, нэмэлт сэргээх тунд 1,573 буюу нийт 2,123 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн […]

updown2021-09-28 08:32
01-101.jpg
1min0
2021 оны есдүгээр сарын 27-ны 20 цагаас есдүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 4-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө сэрүүсэж 3-5 хэм дулаан байна. БАГАНУУР […]