Хоёр Солонгос хоорондын харилцааг сайжруулахын тулд АНУ БНАСАУ-ыг заналхийлэхээ болих ёстой гэж БНАСАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ким Сонг хэлэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индэр дээрээс Ким Сон хэлэхдээ “АНУ БНАСАУ-ын эсрэг заналхийлэл, дайсагнасан бодлогоосоо татгалзвал БНАСАУ, АНУ болон хоёр Солонгос хоорондын харилцаанд таатай харилцаа бий болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Мөн үүний зэрэгцээ тэрээр 1950-1953 оны Сонгосын дайн дууссаны дараа хоёр тал дайн өдөөхгүй байх гэрээнд гарын үсэг зурсан ч хоёр улс албан ёсоор дайны байдалд байсаар байгаагаараа онцлогтой эдгийг хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2018 онд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай Сингапурт уулзах үеэрээ Солонгосын дайныг зогсоохын тулд хүчин чармайлт гаргана гэж амласан. Гэсэн хэдий ч Ким Сунгийн онцлон хэлснээр АНУ-ын амлалт хэзээ ч биелээгүй юм.
Эх сурвалж: РИА