2021 оны есдүгээр сарын 27-ны 20 цагаас есдүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 4-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө сэрүүсэж 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж 4-6 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж 3-5 хэм дулаан байна.