Өнөөдөр Нийслэлд ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-09-28 08:382min0
02

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 25 цэгт 34 багийн 191 эмч, ажилтан ажиллаж, 3,452 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 117,
  • II тунд 433,
  • нэмэлт сэргээх тунд 1,573 буюу нийт 2,123 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Мөн 2,900 жирэмсэн эх, 12-15 насны 66,497, 16-17 насны 26,187 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй