09-6.jpg

2021-09-06 10:28
Гвинейн босогчдын удирдагч, хурандаа Мамади Думбуя Засгийн газраа тарааж, Үндсэн хуулиа цуцалж, хилээ хаажээ. Энэ тухай тэрбээр Facebook-ээр бичлэг цацан мэдэгдсэн байна. Түүнчлэн цэргүүд Ерөнхийлөгчөө саатуулжээ. «Улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, гвинейчүүдийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед цэргүүд Гвинейн ирээдүйн төлөө хариуцлагыг гартаа авах шийдвэр гаргалаа” хэмээн босогч хурандаа мэдэгджээ. Тэрбээр […]

11-1.jpg

2021-09-06 10:26
Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өвлийн улиралд мөстөж халтиргаа гулгаа ихээр үүсэхээс сэргийлж халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг нийтийн эзэмшлийн гудамж, замын уулзварын өгсөх хэсэгт болон автобусны буудлууд, нар тусдаггүй газарт хийж байна. Халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг 2017-2020 онд нийт 10926,5 мкв талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудалд хийсэн бөгөөд энэ онд нийт […]

10-1.jpg

2021-09-06 10:14
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 709 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 492 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13, орон нутагт 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослоор орон нутагт нэг хүний амь хохирсон байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд гэмтсэн […]

06-12.jpg

2021-09-06 09:50
Британийн Times Higher Education сэтгүүл дэлхийн хамгийн шилдэг их, дээд сургуулийн 18 дахь рейтингийг нийтэлжээ. Уг жагсаалтад 99 улс, бүсийн 1662 их, дээд сургууль орсон байна. Тэргүүн байрыг Оксфордын их сургууль зургаа дахь жилдээ дараалан тэргүүлэв. Хоёрдугаар байрыг Калифорнийн технологийн их сургууль, Харвардын их сургууль хуваан авсан бол араас нь Стэнфорд, Кэмбриж, Массачусетсийн технологийн дээд […]

05-14.jpg

2021-09-06 09:47
Энэтхэгт Nipah хэмээх аюултай вирусийн дэгдэлт гарсныг NDTV теле суваг мэдээлэв. Тус мэдээллээр, өвчлөл Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид бүртгэгдсэн гэнэ. Халдварын улмаас 12 настай хүү нас барж, хоёр хүнд шинж тэмдэг ажиглагджээ. Төрөөс Үндэсний өвчний хяналтын төвийн мэргэжилтнүүдийн багийг муж руу шуурхай илгээсэн аж. Одоогоор өвчтөнүүдийн бүх хавьтагчийг олж тогтоож, хөл хорионд оруулахаар судалж байгааг шинжээчид […]

04-15.jpg

2021-09-06 09:42
2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд шалгалтад хамрагдсан. Уг шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байжээ. Тухайн өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 6-9-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авна. Нийт 220 бүртгүүлэгч […]

03-17.jpg

2021-09-06 09:39
Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морин давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Нийслэлийн зургаан дүүргээс гарч буй хог хаягдлыг тус хогийн цэгүүд хүлээн авдаг байна. Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-2 тонн хог хаягдал төвлөрдөг. Одоогийн байдлаар 22 га талбайг хог хаях зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд үүнээс найман га талбайн хогийг ландфил технологиор дарж, булах ажил хийгдэж байгаа […]

02-17.jpg

2021-09-06 09:36
ХБНГУ-д 2020 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Мэргэжлийн боловсон хүчний тухай шинэ журмын дагуу тус улсад Монгол Улсаас залуус албан ёсоор Мэргэжлийн сургуульд элсэн суралцах боломжтой болсон. Үүний дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам МЭТОЦ ХХК-ийн дэргэдэх МЭТ Агентлагтай хамтран ХБНГУ-д Туслах сувилагчийн мэргэжлээр нэг хүнийг үнэ төлбөргүй сургахаар сонгон шалгаруулалт зарлажээ. Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк […]

01-19.jpg

2021-09-06 09:30
Улаанбаатар хотод өнөөдөр /2021.09.06/явуулын дөрөв, суурин 58 цэгт 84 багийн 429 эмч, ажилтан ажиллаж, 7178 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг вакцины эхний тунд 98, хоёр дахь тунд 277, нэмэлт сэргээх тунд 2189, нийт 2564 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн […]