02-45.jpg
2021-08-11 08:30
ОХУ-д гарсан ойн түймрийн улмаас өнөөдрийн байдлаар Монгол орны хойд хэсэг буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар мөн Өвөрхангай, Архангайн зүүн хэсэг, Дорноговь, Өмнөговийн хойд хэсгээр түймрийн утаа тархсан байдалтай байна. Өнөө маргаашдаа агаарын урсгал баруун хойноос буюу түймрийн утаа ихтэй талаас ирэх тул утаатай хэвээр байх бол 8 дугаар сарын 12-ноос ихэнх нутгаар агаарын […]

09-10.jpg
2021-08-10 17:24
“Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ыг шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдсэн билээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тэтгэмжид хамрагдах хүсэлтийг авч эхэлжээ. 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэг халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-ээр дамжуулан цахимаар болон сум хорооны […]

10-3.jpg
2021-08-10 17:21
Монгол Улс дахь Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтрэхэд “Rio Tinto” компанийн мэдэгдсэнчлэн геологийн таагүй нөхцөл бус буруу менежмент нөлөөлсөн гэдгийг шинжээчдийн бүлэг тогтоожээ. “The Wall Street Journal” сонины нягталсан нийт 157 хуудас бүхий тайланг Оюу толгой уурхайн эзэмшигчид болох “Turquoise Hill Resources” компани, Монголын төрийн өмчит компани далд уурхайн […]

08-13.jpg
2021-08-10 17:11
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 19-нд эхэлнэ. Цар тахлын улмаас хойшлуулаад байсан ЭЕШ-ыг энэ удаа 81 байранд, нэг ангид 1-15 хүүхэд  суулган, ширээ хоорондын зай 1.5-2 метр байж шалгалтыг авах талаар БШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна. Шалгалт өгөх хүүхдүүдээс вакцинд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, өвчлөөд эдгэсэн магадалгаа, шинжилгээний хариу шаардахгүй. Бүртгүүлсэн бүх хүүхэд шалгалт […]

07-17.jpg
2021-08-10 17:05
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдыг Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнаж, баяр хүргэлээ. Зэвсэгт хүчний Хамгаалалтын ротын XII, XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ИБНАУ-д олон үндэстний “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Монгол […]

06-21.jpg
2021-08-10 16:57
Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2021.08.10/ төрийн ордонд боллоо. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хийв. Н.Учрал: Цахим шилжилтийг хэрэгжүүлснээр төрийн үйл ажиллагаа иргэдэд хурдан шуурхай, хүнд сурталгүй, болж хүрдэг. Үүний […]

05-29.jpg
2021-08-10 16:42
УИХ 2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээнийг чанарыг сайжруулах зорилгоор 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол батлагдаад байгаа. Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж иргэдэд учирдаг санхүүгийн дарамтыг багасгах боломж бүрдсэн […]

04-37.jpg
2021-08-10 16:15
Токио 2020 олимпын наадамд оролцсон Монголын багийн гишүүд Олимпын тосгоноо орхин одоогоор Яизү хотноо ирээд буй. Манай баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу наймдугаар сарын 11-ний орой 23:00 цагийн үед эх орондоо газардана. Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, Монголын үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх […]

03-40.jpg
2021-08-10 15:52
Коронавируст халдварын үед бэлэн байдлыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад сайн дураар ажиллах хүсэлтэй эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж байна. Ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 79970101-(5) дугаарт холбогдож бүртгүүлнэ үү. Коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж эрүүл мэндийн салбарын 13,016 хүн ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 8,485/өнөөдрийн байдлаар/ хүн халдварын улмаас […]

02-44.jpg
2021-08-10 15:35
Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран сүм хийдийг тоносон бүлэг хулгайн хэрэг илрүүлжээ. Наймдугаар сарын 9-нд  Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хархорин сум дахь хийдэд хулгай орж, Майдар бурхан гурван, Богд зонхов бурхан хоёр, Өндөр гэгээн Занабазар бурхан нэгийг, нийт зургаан ширхэг бурхан […]