Токио 2020 олимпын наадамд оролцсон Монголын багийн гишүүд Олимпын тосгоноо орхин одоогоор Яизү хотноо ирээд буй. Манай баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу наймдугаар сарын 11-ний орой 23:00 цагийн үед эх орондоо газардана.
Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, Монголын үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм.
Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх аж.
Эх сурвалж: МҮОХ