ЭМДЕГ: Өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээний зардлын 30 хувийг иргэн, 70 хувийг ЭМД-аас төлнө

2021-08-10 16:42
05

УИХ 2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээнийг чанарыг сайжруулах зорилгоор 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол батлагдаад байгаа.

Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж иргэдэд учирдаг санхүүгийн дарамтыг багасгах боломж бүрдсэн билээ.

Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн талаар ЭМДЕГ-ын БТГ-ын Тусламж, үйлчилгээний багц хариуцсан ахлах ажилтан Б.Баярболдын бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.