03-59.jpg
2021-08-16 14:46
АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама төрсөн өдрөө тэмдэглэсний дараа Мартас-Винъярд арал дээр дөрөвдүгээр сараас хойших хамгийн олон шинэ тохиолдол гарчээ. Наймдугаар сарын 7-ны бямба гарагт болсон экс Ерөнхийлөгчийн 60 насны ойгоос хойш Мартас-Винъярд аралд 74 шинэ тохиолдол гарсан  байна. АНУ-ын ЭМЯ үдэшлэгт цугларсан, амны хаалтгүй хэдэн зуун зочин өвчний тохиолдлыг нэмэгдүүлсэн үү гэдгийг хэлэхэд эрт […]

02-70.jpg
2021-08-16 14:33
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 171 мянган өрх, мянга гаруй аж ахуйн нэгж 600 мянган тн шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо хийжээ. Тус үйлдвэр баруун, зүүн бүсийн үйлдвэртээ нийт 600 мянган тн түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн, 300 өрхийн дунд шахмал түлш […]

01-76.jpg
2021-08-16 14:28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Хан-Уул дүүргээс удирдан зохион байгуулсан. Энэ үеэр Хотын дарга тус дүүргийн шинэчлэн нээсэн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа. Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нэг цэгийн үйлчилгээний төвөө шинэчлэн байгуулжээ. Тус […]

02-69.jpg
2021-08-16 13:39
Ардчилсан нам өнөөдөр нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/  М.Тулгат даргатай АН-ыг албан ёсоор УИХ-ын нөхөн сонгуульд оролцохыг батламжилсан. Энэ удаагийн нөхөн  сонгуульд оролцохын тулд бэлтгэл ажлыг хангахаар АН-аас хоёр ажлын хэсэг гарсан. Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийг АН-ын нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт  […]

01-75.jpg
2021-08-16 13:31
УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нь хүүхдийн паркийн газарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг барина хэмээн барилга барьсан ч зориулалтын бусаар ашиглаж буйг эсэргүүцсэн иргэд мэдээлэл хийлээ. Тэд С.Эрдэнэ болон Хотын дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлж “Шонхор таур” барилгыг зориулалтын дагуу ашиглаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулах ёстой гэсэн юм. Энэ талаар иргэн Б.Амгаланбаатар “С.Эрдэнэ нь 1998 онд “Төгс […]

03-58.jpg
2021-08-16 13:10
Улсын хэмжээнд оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгасан байна. Энэ төрлийн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувиар, холбогдогч 21 хувиар буурсан ч хураан авсан мансууруулах бодисын хэмжээ хоёр дахин өсчээ. 2021 оны наймдугаар сарын 11-нд Өмнөд Африкаас 989.2 гр […]

02-68.jpg
2021-08-16 12:47
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга зураг төслийн ажил хийгдэж байгаа гэдгийг хэллээ. Мөн АСЕМ-ийн ойролцоох тохижилтын ажилд гүйцэтгэгч шалгарахгүй, гурван удаа сонгон шалгаруулалт зарлаж, долдугаар сарын 20-доос ажилдаа орсон байна. Хотын […]

01-74.jpg
2021-08-16 12:33
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас цахимаар зохион байгуулсан юм. Хотын дарга өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 25 үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 79.4 хувьтай байна. Дүүрэгт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцууллаа. Тухайлбал, дүүргийн хэмжээнд […]

02-66.jpg
2021-08-16 12:22
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа АШУҮИС-ийн Олон улсын цахим сургалтын төвийн аргазүйч, координатор багш Т.Энхнаранг урьж тархи судлалын салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тархи судлал XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан юм -Дэлхий дээр […]

08-21.jpg
2021-08-16 12:18
Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэг, цагдаагийн байгууллагыг тойрч буй мэдээллийн талаар тайлбар өглөө. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй алба “Або плус” компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн мэдээллийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 23-нд “Або плус” компанид хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. […]