АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама төрсөн өдрөө тэмдэглэсний дараа Мартас-Винъярд арал дээр дөрөвдүгээр сараас хойших хамгийн олон шинэ тохиолдол гарчээ.
Наймдугаар сарын 7-ны бямба гарагт болсон экс Ерөнхийлөгчийн 60 насны ойгоос хойш Мартас-Винъярд аралд 74 шинэ тохиолдол гарсан байна. АНУ-ын ЭМЯ үдэшлэгт цугларсан, амны хаалтгүй хэдэн зуун зочин өвчний тохиолдлыг нэмэгдүүлсэн үү гэдгийг хэлэхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
“Одоогийн байдлаар Обамагийн үдэшлэгтэй холбоотой нэг ч тохиолдол гараагүй байна. Үүнийг мэдэх цорын ганц арга бол хавьтагчдыг бүх талаас нь шалгах явдал юм” хэмээн Эрүүл мэндийн шинжээч Тисбери, эрүүл мэндийн зөвлөлийн төлөөлөгч Маура Вэлли нар тэмдэглэжээ.
Хэвлэлүүдэд Обамагийн төрсөн өдрийн баярт олон зуун зочин уригдан оролцсоныг тэмдэглэж байна. Тэд улс орныхоо өнцөг булан бүрээс нисэж ирээд, Эдгартаун дахь экс Ерөнхийлөгчийн ордонд бүтэн шөнөжин ууж, идэж, наргиж, бүжиглэж цэнгэжээ.
Экс Ерөнхийлөгч үдэшлэгийн өмнө коронавирусийн асуудал эрхэлсэн тусгай зохицуулагч хөлсөлсөн, оролцогчид нь шинжилгээ өгсөн гэж байгаа ч өөрийг нь амны хаалтгүйгээр бүжиглэж байгааг олон нийт шүүмжилжээ.
Эх сурвалж: Focus.ua