updown2021-07-29 15:04
03-22.jpg
1min0
НХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Хил хамгаалах байгууллагад цэргийн буцалтгүй тусламж болгон автомашинууд хүлээлгэн өгчээ. Энэ үеэр Цэргийн төв зөвлөлийн олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Сун Янчао тэргүүтэй төлөөлөгчид Хил хамгаалах ерөнхий газарт зочилсон байна. Автомашинуудыг Хил хамгаалах ерөнхий […]

updown2021-07-29 15:00
02-28.jpg
1min0
Энэ сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 38 нэр төрлийн нийт 4.5 тэрбум төгрөгийн эмийн, вирусийн эсрэг 3 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байна. Үүнтэй холбогдуулан хилийн боомт дээр үүссэн бөөгнөрөл саарч, ачаа тээврийн эргэлт хэвийн хэмжээнд орох хүртэл хугацаанд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл болон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй […]

updown2021-07-29 14:34
01-30.jpg
1min0
Авто зам сэтлэх сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрлийн хурлаар 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэлттэй холбоотойгоор Зүүн 4 замаас МУБИС хүртэл замын хөдөлгөөнийг долдугаар сарын 29-ний 23:00 цагаас наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд хязгаарлах хүсэлт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас тавьсныг хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгожээ. Уг ажлыг Зүүн дөрвөн замын засвар шинэчлэлийн ажилтай уялдуулахаар […]

updown2021-07-29 13:43
227246733_1107137429812955_3928837053704538280_n-1024x683-1-1024x683.jpg
1min0
Дэлхийн улс орнуудад нисэх онгоцны буудлаас хот руу, хотоос нисэх  буудал руу хүргэх хамгийн аюулгүй, хамгийн найдвартай тээврийн хэрэгслийн нэг бол буухиа автобус юм. Манай улсад нисэх онгоцны буудлын буухиа автобусыг нийслэлийн нийтийн тээврийн чиглэлээр 2013 онд туршилтаар анх явуулж байсан. Харин өдгөө Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор […]

updown2021-07-29 12:57
01.jpg
1min0
“Токио-2020”-д оролцож буй Изралийн шигшээ багийн тамирчид Олимпийн тосгоны орны бат бөхийг шалгажээ. Хүчтэй хөдлөлтөд хугарах аюултай, картоноор хийсэн гэх энэ орыг 9 эрэгтэй л эвдэж чадсан байна. Израилийн тамирчин, бейсболчин Бен Вангер эхлээд энэ орон дээр харайж үзсэнээ бусад тамирчидтайгаа нийлэн үсэрч, TikTok хийсэн байна. Эхлээд тэрбээр нэлээд удаан харайсан. Үүний дараа нэг нэгээрээ […]

updown2021-07-29 12:34
05.jpg
1min0
Шинэ Зеланд улсын төр засаг 2030 он гэхэд С гепатитыг бүрэн устгахаар зорин ажиллана байгааг тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Айша Верралл зарлав. “Гепатит С нь Шинэ Зеландад элэг шилжүүлэн суулгах үндсэн шалтгаанд ордог бөгөөд элэгний хорт хавдрын хоёр дахь шалтгаан болдог. Гэтэл С гепатитаар өвчилсөн хүмүүсийн олонх нь нийгмийн доод давхаргад хамаардаг, эмчлүүлэхэд […]

updown2021-07-29 12:17
02-27.jpg
1min0
Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актад бүртгэн авчээ. Ингэснээр удахгүй legalinfo-д орж, албажих юм. Энэхүү журамд нэлээд олон өөрчлөлт орулсныг “Хугацаатай болсон, нөхцөлтэй болсон, хяналттай болсон, хариуцлагатай болсон” хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцолжээ. Тухайлбал, хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай, хоёроос дээш орон сууцтай иргэд хүнс тэжээлийн дэмжлэгээс […]

updown2021-07-29 12:13
04-16.jpg
1min0
Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан зарим хүн COVID-19-ийн “дельта” омгийг дамжуулдаг байж болзошгүй хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Рошель Валенски мэдэгджээ. Тэрбээр эрдэм шинжилгээний шинэ мэдээллээс дурдсан аж. Эндээс харахад “дельта” омог нь коронавирусийн бусад омгоос огт өөрөөр үйлчилдэг байна. Гэхдээ вакцинжуулалт коронавирусийн хүндрэлээс сэргийлдгээс гадна эмнэлэгт хэвтэх, цаашид халдварын улмаас үхэлд хүргэх эрсдэлээс […]

updown2021-07-29 12:03
01-29.jpg
1min0
Дотоодод илэрч байгаа коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 1231 илэрч,  61-80 насны зургаан 6 хүн нас баржээ.Нийтдээ 7000 гаруй сорьцод шинжилгээ хийсэн байна. Илэрсэн 1 тохиолдлын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн, 496 нь нийслэлд, 734 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 161575 -д хүрсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. 

updown2021-07-29 10:13
02-26.jpg
1min0
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон албаны хүмүүс Баянгол дүүргийн 20, Сүхбаатар дүүргийн гурав, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдал болон бусад шалтгааны улмаас удаашралтай буюу зогсонги байдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн 14 барилга байгаа юм. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн хүчин […]