Дэлхийн улс орнуудад нисэх онгоцны буудлаас хот руу, хотоос нисэх буудал руу хүргэх хамгийн аюулгүй, хамгийн найдвартай тээврийн хэрэгслийн нэг бол буухиа автобус юм.
Манай улсад нисэх онгоцны буудлын буухиа автобусыг нийслэлийн нийтийн тээврийн чиглэлээр 2013 онд туршилтаар анх явуулж байсан.
Харин өдгөө Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор зорчигчдод дэлхийн стандартад нийцсэн шинэ автобусаар үйлчлэх хэрэгцээ, шаардлага үүссэн юм.
Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК болон “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК хамтран дээрх төслийг хэрэгжүүлэхээр “Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК буюу товчилсон нэрээр “UBUS” LLC-ийг байгууллаа. Тус компани нь “Чингис хаан” нисэх онгоцны буудлын зорчигч урсгалын эргэлтэд тулгуурлан зорчигчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг хангасан, тусгай чиглэлийн том болон дунд оврын автобусны үйлчилгээг олон улсын болон дотоодын дүрэм, журам, стандартын дагуу эхлүүлжээ.
Ийнхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нисэх буудлын буухиа автобус” үйлчилгээг нийслэл хотдоо нэвтрүүлж, мэргэжлийн баг хамт олон зорчигчдод үйлчлэхэд бэлэн боллоо.
Тасалбар борлуулах цэг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэгдүгээр давхарт TRANSPORTATION SERVICE хэсэгт байрлаж байна. Мөн онлайнаар буюу www.ubus.mn сайтаар урьдчилж захиалга өгөх боломжтой юм.
Автобусны маршрут:
Эх сурвалж: Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК