“Токио-2020”-д оролцож буй Изралийн шигшээ багийн тамирчид Олимпийн тосгоны орны бат бөхийг шалгажээ. Хүчтэй хөдлөлтөд хугарах аюултай, картоноор хийсэн гэх энэ орыг 9 эрэгтэй л эвдэж чадсан байна.
Израилийн тамирчин, бейсболчин Бен Вангер эхлээд энэ орон дээр харайж үзсэнээ бусад тамирчидтайгаа нийлэн үсэрч, TikTok хийсэн байна. Эхлээд тэрбээр нэлээд удаан харайсан. Үүний дараа нэг нэгээрээ тамирчид нэгдсээр, эцэст нь 9 тамирчныг даалгүй ор эвдэрчээ.
Олимпийн тосгонд тавьсан энэ ор 200 кг-ын даацтай бөгөөд тамирчдыг энд огцом, хүчтэй хөдөлгөөн хийж болохгүй гэж заасан юм. ОУОХ-ноос цар тахлын энэ үед бусадтай ойртохоос сэргийлэн ийм ор баталснаа мэдэгдсэн.
Сонирхолтой нь Олимпийн өмнөхөн тамирчдад бэлгэвч тараасан юм. Гэвч эдгээр бэлгэвчийг Олимпийн тосгонд хэрэглэхгүй байж, гэр лүүгээ авч явах, залуу үед бэлгийн боловсрол олгоход ашиглахыг уриалжээ.
Олимпийн наадамд оролцож буй тамирчдын гэр Токиогийн буланд байрлаж байна. Тосгоны нийт 44 га газар талбайг хамарсан байна. Дотроо 21 барилгатай, 3600 гаруй өрөөтэй. Олимпийн наадам дууссаны дараа энэ тосгоныг энгийн орон сууц болгох юм байна.
https://twitter.com/merwennaria/status/1419967890997059585?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1419967890997059585%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_c10&ref_url=https%3A%2F%2Ffocus.ua%2Fsport%2F489054-izrailskie-sportsmeny-slomali-antiseks-krovat-na-olimpiade-v-tokio-video