Авто зам сэтлэх сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрлийн хурлаар 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэлттэй холбоотойгоор Зүүн 4 замаас МУБИС хүртэл замын хөдөлгөөнийг долдугаар сарын 29-ний 23:00 цагаас наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд хязгаарлах хүсэлт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас тавьсныг хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгожээ.
Ажлыг шуурхай дуусгахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч гүйцэтгэгч байгууллага хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж, богино хугацаанд хийж дуусгах юм байна.
Хойшлуулашгүй уг их засварын ажлыг хичээл сургууль эхэлж, хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө шуурхай зохион байгуулахад тулгарч болзошгүй эрсдэл, хөдөлгөөний зохицуулалтыг хийхийг холбогдох албаныханд мэдэгджээ.