2021-07-17 11:27
ЭМЯ өнөөдөр 11:00 цагт ээлжит мэдээллээ хийлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Ж.Байгалмаа Он гарснаас хойш Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа дэгдсэн гэж мэдэгдэв. “Covid-19 халдварын оргил үед зургадугаар сарын 20-ны үеэр ажиглагдсан бол одоогоор буурах хандлагатай байна. Ялангуяа сүүлийн зургадугаар сарын давалгаанд өвчлөлийн 45 хувь нь орон нутагт, 55 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. […]