Мелания Трампыг төрөлх Словенийн хотод нь мөнхжүүлэх гэж байгаад хачин жигтэй модон баримал урлажээ. Яг ийм этгээд хачин оддын хөшөө хаа сайгүй бий.

Уйтгартай Маррей. 2011 онд Shanghai Rolex Masters компани алдарт теннисчин Энди Маррейд хөшөө босгохоос шийджээ. Ингээд ийм царайтай баримал босгож, тамирчин эр өөрөө энэ хөшөөтэйгөө зургаа хүртэл авахуулжээ.

Овгор юмтай Бекхэм. H&M брэнд 2012 онд Дэвид Бекхэмийн коллекцийг гаргаснаа хөшөө болгон хувиргасан юм. Гэвч нэрт хөлбөмбөгчний фанатууд түүний хөшөөний нүүр царайнд анхаарал төвлөрч чадахгүй, өөрийн эрхгүй доод хэсэгт нь харц тусаж байсан гэнэ.

Хүчирхэг Роналду. Хөлбөмбөгийн одын төрсөн нутаг Португалын Фуншал хотод шилдэг баримлын уралдаан зохиогджээ. Ингээд уралдаанаар түүний мөн л доод хэсэгт төвлөрсөн бүтээл биеллээ олж, энэ хөшөө тамирчин эрд төдийгүй хүүд нь таалагджээ.

Аймаар Майкл Жексон. Энэ бүтээлийг Lego-ны хүүхэлдэйн киноны баатартай андуурахаар байгаа биз. Үнэндээ энэ бол поп хөгжмийн хааны хөшөө юм.

Хөшөөг 2011 онд Крейвен Коттежийн хуучин цэнгэлдэх хүрээлэнгийн цаана тогтоосон. Анхандаа үүнийг Harrods дэлгүүрт байрлуулахаар төлөвлөж байжээ.

Хуруугүй Колин Ферт. Жүжигчний энэ баримлыг урлахад 3,5 сая фунт стерлинг зарцуулжээ. Хөшөөг Лайм Паркт байршуулсан байна. Харамсалтай нь энэ агуу бүтээл хуруугаа алджээ.

Кейтийн уран нугаралт. Кейт Мосст зориулсан энэхүү аймшигт хөшөөг Марк Куинн гэгч 750 пробын 50 кг алтаар урлажээ. Нийт 1 сая фунт зарцуулсан хэдий ч ийм хачин нугаларсан хөшөөгөөр юуг дүрслэх гэсэн нь ойлгомжгүй.

Гаргүй Ким. Уран барималч Дэниел Эдвардад жирэмсэн Ким Кардашьяны хөшөөг дуусгахад шавар нь дутсан бололтой. Лос-Анжелесийн  Lab Art  галерейн үзэгчид жирэмсэн болохын тулд энэ баримлын гэдсийг илдэг гэнэ.

Жонни мөн үү? Жонни Депп бага зэрэг сэтгэлээр унасан харагдана. Тэрээр 2010 онд Хятадын кино фестивальд оролцохдоо энэ баримлыг анх гарчээ. Хөшөөний эрүү хэсэг Депптэй огт төсгүй болгосон юм.

Мо Салахын мини хувилбар. Эвертоны хөлбөмбөгийн фанатууд Ливерпүүлийн одын хачин хөшөөг хараад гайхширчээ. Мохаммед Салах амьдрал дээрээ том биетэй боловч Шарм-Эль-Шейхт болсон Дэлхийн залуучуудын форумын үеэр ийм жижиг хөшөө тавьжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн