Коронавирусын “Дельта” хувилбар дэлхийн 111 оронд тархаад байгаа учраас УОК болон ЭМЯ гадаадаас эх орондоо ирж байгаа иргэдийг тусгаарлах асуудлыг судалж байсан юм. Энэ удаа гадаадаас ирж байгаа иргэдээс шинжилгээ авч хянах журмаа ажиллахаар болжээ.
Вакцинд хамрагдсан, халдвар авч эдгэсэн иргэдийг тусгаарлахгүйгээр нисэх буудал болон гэрт нь хяналтын хугацаанд давтан шинжилгээ авах юм.