220365664_196464372430358_1349372918720766992_n.jpg
2021-07-21 12:31
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын олон жилийн холбоотон Томас Барракийг гадаадын засгийн газрын тагнуулын агентын үүрэг гүйцэтгэж байсан хэрэгт буруутган Лос Анжелес хотод баривчилжээ. 74 настай Томас нь ”REIT Colony Capital ” хөрөнгө оруулалтын компанийг үндэслэгч бөгөөд 2016 оны сонгуулийн үеэр Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын гол зөвлөхөөр ажилласан юм. Сонгуулийн хандив цуглуулахад түүний нөлөө их байжээ. […]

217503652_1430561260652680_531392212829897006_n.jpg
2021-07-21 12:06
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байна. Энэ үеэр коронавируст халдварын үед хэрэглэх шинэ, үр дүнтэй эм оруулж ирэхэд хэрхэн анхаарч байгаа талаар Шадар сайд тодруулахад “Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр моноклон эсрэг биеийг коронавируст халдварын эмчилгээнд өргөн хэрэглэж байна. Одоогоор таван төрлийн моноклон эсрэг биеийг Америкийн Хүнс, эмийн […]

217629085_338903844377491_2131095238618294678_n.jpg
2021-07-21 12:00
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,497 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 151,230 боллоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1,479 нь дотоодын халдвар бол 18 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал, 676 нь нийслэл хотод, 796 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн долоон эмнэлгийн ажилтан ажлаа хийж байхдаа халдвар […]

216026610_872361026968941_8157101435441011995_n.jpg
2021-07-21 11:55
Их дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Шалгалтад зориулж улсын хэмжээнд 81 байрыг бэлдэж, нэг танхимд шалгуулах хүүхдийн тоог 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангажээ. БСШУ-ны яамнаас ЭЕШ-ыг дахин хойшлуулахгүй байх бодлого барьж байна. Хэдийгээр улсын хэмжээнд Covid-19 халдварын тоо буурсан статистик мэдээ ирж байгаа ч Монгол Улсад “Дельта” хувилбар бүртгэгдсэн учраас […]

217683911_851596529106681_987983910463410142_n.jpg
2021-07-21 11:03
Их хэмжээний аадар бороо хэд хоног дараалан орсны улмаас Хятадын төвийн бүсийн Хэнань мужид үерийн гамшиг нүүрлэжээ. Үерт нэрвэгдсэн мужийн 10000 гаруй иргэнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлээд байна. Үер эхэлснээс хойш нийт 12 хүн амиа алдсан тухай Зэньжоу хотын захиргаа мэдээлжээ. 94 сая хүн амтай Хэнань мужийн олон хотын гудамж, талбай усанд автаж, агаарын тээврийг […]

217448847_509679270308580_5928022370871699775_n.jpg
2021-07-21 10:55
“Токио-2020” Зуны XXXII олимпын наадам өнөөдөр софтбол, эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Олимпын албан ёсны нээлт 2 хоногийн болох ч софтбол, эмэгтэй хөл бөмбөгийн зарим тоглолт өнөөдөр, маргааш /2021.07.21-22/ 21, 22-нд явагдах юм. Олимпийн тоглолт өнөөдөр 07:50 цагт Австрали-Японы Софтболлын баг тамирчдын тоглолтоор эхэллээ.

217168113_497696101317995_1007725453224880033_n.jpg
2021-07-21 10:52
Токио 2020” зуны олимпийн наадмын нээлт албан ёсоор эхлэхэд хоёрхон хоног үлдээд байна. Гэтэл тус наадамд оролцох нийт 71 тамирчин covid-19-ийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа нь олон нийтийг түгшээж байна. Нийт 71 тохиолдлын 31 нь гадаадын тамирчин, төлөөлөгчөөс бусад нь зохион байгуулагч талын хүмүүсээс илэрчээ. Олимпийн наадмын зарим уралдаан тэмцээнүүд  өнөөдрөөс /2021.07.21/ эхэлж байгаа […]

217392358_848833746028745_771535176770141209_n.jpg
2021-07-21 10:45
Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо Баянбүрдийн тойрог орчмын авто замд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж байна. Тасганы усан сан болон Умард дэд станц орчмын гэр хорооллын суурьшлын бүсээс хур борооны үед үерийн усаар их хэмжээний хайрга, шороо зөөвөрлөгдөн Баянбүрдийн аюулгүйн тойрогт нэвтэрдэг. Улмаар 6-р хорооны орон сууцны гадна зам талбай, подвалыг […]

217267104_207871227939554_556940774500435232_n.jpg
2021-07-21 10:29
БНСУ-ын уулчин Ким Хон Бин Гималайн 14 оргилд гарсан амжилт тогтоосныхоо дараа сураггүй болсон талаар холбогдох албаны төлөөлөгчид даваа гарагт мэдээлжээ. “Ким Хон Бин оргилоос бууж байхдаа сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн. Ойролцоо байсан уулчид нь түүнийг аврахыг оролдсон боловч чадаагүй байна” гэж Азийн уулчдын холбооны тэргүүн И Ин Жён мэдэгджээ. Хойд Америкийн хамгийн өндөр […]

217179948_554928095542935_7024644235418203259_n.jpg
2021-07-21 10:27
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр бүх өрх, зарим салбарын ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг энэ оныг дуустал төлнө. Үүнд нийт нэг их наяд төгрөг төлөх юм. Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард дээрх шийдвэрийг гаргасан. Уул уурхай, банк санхүү гэх мэт есөн салбараас бусад салбарын ААН […]