Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,497 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 151,230 боллоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 1,479 нь дотоодын халдвар бол 18 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,
- 676 нь нийслэл хотод,
- 796 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн долоон эмнэлгийн ажилтан ажлаа хийж байхдаа халдвар авсан байна.
Түүнчлэн 3,646 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,910 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12,444 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл
- Хөнгөн – 5,972
- Хүндэвтэр- 2,902
- Хүнд – 896
- Маш хүнд – 203 хүн байна.