БНСУ-ын уулчин Ким Хон Бин Гималайн 14 оргилд гарсан амжилт тогтоосныхоо дараа сураггүй болсон талаар холбогдох албаны төлөөлөгчид даваа гарагт мэдээлжээ.

“Ким Хон Бин оргилоос бууж байхдаа сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн. Ойролцоо байсан уулчид нь түүнийг аврахыг оролдсон боловч чадаагүй байна” гэж Азийн уулчдын холбооны тэргүүн И Ин Жён мэдэгджээ.

Хойд Америкийн хамгийн өндөр ууланд 1991 онд гарахдаа 10 хуруугаа алдсан уулчин Ким Хон Бин орон нутгийн цагаар ням гаргийн 16:58 цагт Пакистаны 8047 метр өндөр “Broad” оргилд гарснаар Гималайн 14 оргилд авирсан дэлхийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон юм.

Гэвч тэрбээр 7900 орчим метрийн өндөрт байхдаа сураггүй болж даваа гаргийн өглөөний 9:58 цагт тусламж хүссэн ослын дуудлага хийжээ. Ийнхүү ойролцоо байсан уулчид тухайн газарт нь очсон боловч аварч чадаагүй байна. Солонгосын уулчдын холбоо нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдээлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн