219732760_779675226059655_8204091553501333093_n.jpg
2021-07-22 18:23
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Ё.Сүгатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв. Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд сүүлийн 2 жилд хийж буй анхны уулзалт юм. Уулзалт найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын […]

221626488_2620253568277636_4628525016240870298_n.jpg
2021-07-22 18:20
УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас өмнө үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө хэмээн заасан. Зөвхөн хуульд заасан дээрх хугацаанд гаргасан Замын хөдөлгөөний зөрчлийн […]

221103747_140804054834255_3324737936457731849_n.jpg
2021-07-22 17:48
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан өнөөдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллалаа. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хэрэглээнд нэвтэрсэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааны тухай болон тулгамдсан асуудлуудын талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч […]

220818186_201316061832965_3718795081480285043_n.jpg
2021-07-22 17:42
Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНСУ-ын К2BIO компанийн Захирал Мансук Бае, Дэд захирал Кунгмин Ли нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. К2BIO компанийн төлөөллүүд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар хоёр дахь удаагаа хүрэлцэн иржээ. Тус компани нь Монгол Улсад салбараа нээж 1 цагийн дотор  хариу нь гардаг PCR шинжилгээний багцыг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа тухай саналаа танилцууллаа. Түүнчлэн Нийгмийн […]

221356205_921652258565645_4902219260052390678_n.jpg
2021-07-22 16:57
Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монголбанкны хурлын танхимд боллоо. Тус хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцлоо. Энэ удаагийн ээлжит бус хурлаар макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл […]

221226744_879431506264881_5903205471208347236_n.jpg
2021-07-22 16:32
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хуваарилагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа. Хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тоон үзүүлэлт: Хаврын чуулганы хугацаанд Байнгын хороо таван […]

221966901_507504337201019_8349638578963009894_n.jpg
2021-07-22 16:28
Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн “Цахим дэлгүүр”-т Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн 149 нэрийн сурах бичиг, 4 нэрийн Багшийн журнал, 12 нэрийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурах бичиг, багшийн номыг барааны жагсаалтад оруулжээ. Сурах бичиг дутагдах асуудал шийдэгдэж, боловсрол эзэмших  тэгш эрх, боловсролын чанарын баталгааг хангах зорилгоор тухайн байгууллага өөрсдийн хөрөнгөөр шаардлагатай сурах бичгээ […]

222184025_503610944067207_3190261433907001515_n.jpg
2021-07-22 16:21
Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагаа доголдож, бараа бүтээгдэхүүний ачаа эргэлт саатаад удаж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд ажиллахдаа тус боомтод байрладаг Төрийн байгууллагуудын удирдлагуудыг авилгын хэрэгт буруутган цөөнгүй хүнийг саатуулсан. Замын-Үүдэд ажил сайжруулж, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхээр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг илгээсэн. Мөн Замын-Үүдийг чиглэсэн автотээврийн урсгал хөдөлгөөнийг зохицуулахаар Ерөнхий сайдын зөвлөх болон ЗХЖШ-аас хүмүүс томилогдон ажиллаж байгаа. […]

221318648_516095699605911_2644186959899257373_n.jpg
2021-07-22 16:08
Иргэн Б.Сүндэръягийн гомдлоор үүсгэсэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжээд байсан юм. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг хянаад нэмэлт хэрэг бүртгэл явуулахаар буцаасан талаар zindaa.mn сайт мэдээлжээ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгаж, яллагдагчаар татагдсан бөгөөд түүний […]

220886867_555660572290489_4811924093479806624_n.jpg
2021-07-22 15:33
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ. Эх сурвалж: ГХЯ