2021-07-22 16:081min00

НПГ Ц.Анандбазарын хэрэгт нэмэлт хэрэг бүртгэл явуулах шийдвэр гаргажээ

221318648_516095699605911_2644186959899257373_n

Иргэн Б.Сүндэръягийн гомдлоор үүсгэсэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжээд байсан юм. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг хянаад нэмэлт хэрэг бүртгэл явуулахаар буцаасан талаар zindaa.mn сайт мэдээлжээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгаж, яллагдагчаар татагдсан бөгөөд түүний эсрэг эмэгтэйчүүд нэгдэн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй