2021-07-22 16:211min00

Эрээнд саатсан ачаа, тээшийг татах ажилд Зэвсэгт хүчнийхэн оролцож байна

222184025_503610944067207_3190261433907001515_n

Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагаа доголдож, бараа бүтээгдэхүүний ачаа эргэлт саатаад удаж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд ажиллахдаа тус боомтод байрладаг Төрийн байгууллагуудын удирдлагуудыг авилгын хэрэгт буруутган цөөнгүй хүнийг саатуулсан. Замын-Үүдэд ажил сайжруулж, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхээр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг илгээсэн.

Мөн Замын-Үүдийг чиглэсэн автотээврийн урсгал хөдөлгөөнийг зохицуулахаар Ерөнхий сайдын зөвлөх болон ЗХЖШ-аас хүмүүс томилогдон ажиллаж байгаа. Мөн энд ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний нэг анги 25 хүнээ техникийн хамт ажиллуулж байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй