Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн “Цахим дэлгүүр”-т Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн 149 нэрийн сурах бичиг, 4 нэрийн Багшийн журнал, 12 нэрийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурах бичиг, багшийн номыг барааны жагсаалтад оруулжээ.
Сурах бичиг дутагдах асуудал шийдэгдэж, боловсрол эзэмших тэгш эрх, боловсролын чанарын баталгааг хангах зорилгоор тухайн байгууллага өөрсдийн хөрөнгөөр шаардлагатай сурах бичгээ захиалга хийж худалдан авах боломж бүрдлээ.
Цахим дэлгүүрээс сурах бичиг худалдан авах нөхцөл бүрдсэнээр тендер шалгаруулалтын тоо буурч, 3 жил тутамд нэг тендер зохион байгуулах, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм.
Цахим дэлгүүр рүү хандах хаяг: tender.gov.mn/mn/eshop
Эх сурвалж: БШУЯ