2021-07-24 20:35
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдөн манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа. Ялалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэгтэй утсаар ярьж, баяр хүргэжээ. Мөн өөрийн цахим хуудастаа “Монгол Улсын гавъяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхийн 48 кг-ын жинд […]










