219923504_334227291765670_9100028840331951839_n.jpg

2021-07-19 18:27
Маргааш /2021-07-20/ Засгийн Газрын ээлжит бус хуралдаан болох тов гарсан. Тэгвэл  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацааг товлож, зарлана гэдгээ мэдэгдлээ. Тэрээр, “Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган хүүхэд бүртгүүлсэн. ЭЕШ-ыг хугацаандаа буюу зургаадугаар сард авсан бол 10 мянган хүүхэд шалгалтад орж чадахгүй байх бодитой […]

220324887_372393157571995_7222401841141596775_n.jpg

2021-07-19 18:20
Монгол Улсын Консерватор, Хөгжим бүжгийн сургуулийн багш, сурагч, оюутнууд өнөөдөр сургуулийнх нь хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилгыг бариулахыг эсэргүүцэж, жагсаал хийсэн. Үүнтэй холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнууд сургуулийн хамт олонтой уулзалт хийлээ. Монгол Улсын Консерваторийг цаашдаа кампус хэлбэрээр хөгжүүлье гэсэн ерөнхий төлөвлөгөөнүүд хийгдсэн. Одоогийн Консерваторийн 650 хүүхдийн ашиглалтын хугацаа нь дууссан сургуулиудыг […]

219672023_338883557739199_7295892685309152817_n-1024x682.jpg

2021-07-19 18:11
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны яам болон аймаг, орон нутгийн удирдлагууд 2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлэх бэлтгэл хангаж байгаа талаар мэдэгдлээ. Салбарын сайд “Боловсролын тухай хуульд сургуулийн намрын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэвч КОВИД-19-ийн нөхцөл байдал хэрхэхийг хэлэхэд хэцүү байна. Одоогоор 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим […]

219363978_845028906408556_4968297308250941191_n.jpg

2021-07-19 16:45
Ахмад настнуудын жилд 1 удаа хөнгөлөлттэй үнээр амрах амралт, сувиллын газрууд нээгдлээ. 2021 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх газруудын жагсаалтыг доор танилцуулж байна. Амралт 7 хоног -70000 төгрөг, сувилалд 10 хоног 100000 төгрөгөөр амрах боломжтой юм. Амралт, сувилалд хөнгөлөлттэй явах хүсэлтэй ахмадуудын хувьд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хандаж, амрах эрхийн бичгээ хэрхэн […]

220158052_1015921509146683_1604604984203042408_n.jpg

2021-07-19 16:41
Францын Ерөнхий сайдын Ажлын алба Их Британи, Испани, Португал, Кипр, Нидерланд, Грекийн иргэд ням гаргаас эхлэн хилээр нэвтрэхдээ 24 цагийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариу эсвэл антиген шинжилгээний хариу үзүүлэх шаардлагатай гэж мэдэгджээ. Мэдэгдэлд коронавирусын “Дельта” хувилбар олон улсын хэмжээнд динамик хэлбэрээр нэмэгдэж байгаа учраас Засгийн газар хилээр нэвтрэх иргэдэд хяналт тавих ёстой гэж үзсэн тухай дурджээ. […]

216026610_411223613542716_2406048123996436066_n.jpg

2021-07-19 16:14
Шведийн Стокгольм хотын Danderyd эмнэлгийн нэгэн шинэ судалгаагаар COVID-19-ийн хөнгөн хэлбэрээр өвчлөөд эдгэрсэн хүмүүст SARS-CoV-2-ийн эсрэг бие эдгэрснээс хойш бүтэн жилийн турш хадгалагдаж байгаа нь тогтоогджээ. Энэ тухай SVT Nyheter мэдээний алба энэ сарын 15-нд мэдээлэв. Судалгаанд эмнэлгийн 2000 ажилтан оролцсон аж. Тэдний 80%-д нь 12 сарын турш эсрэг биеийн хэмжигдэх түвшин ажиглагдсан гэнэ. Цусан […]

219295843_509250226968373_4780679136209098252_n.jpg

2021-07-19 15:06
2021 оны долдугаар сарын 16, 17, 18-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослоор нийслэлд 12 хүн, орон нутагт нэг хүн гэмтэж, дөрвөн хүн амь хохирсноос хоёр нь хүүхэд байсан байна. Ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Нийслэлд Автомашин явган зорчигч мөргөсөн- […]

220096744_866172510984997_85960662773105059_n.jpg

2021-07-19 15:00
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо. Засгийн газар өнгөрөгч Баасан гарагт болсон ээлжит бус хуралдаанаар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд хэллээ. Aвлигын гэмт хэргийг […]

215242519_556734762357206_762537603356547734_n.jpg

2021-07-19 14:45
Улсын дээд шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн С.Баярцогтын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ. Энэ талаар С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон “Өмнө нь анхан, давах, хяналтын шатаар гаргасан шийдвэрүүд хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Прокуророос гаргасан яллах дүгнэлт хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн асуудлууд яригдсан. […]

219394327_4314820095265420_8809685558588600494_n.jpg

2021-07-19 14:35
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан билээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдлээ. Шалгалтын тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ вэб […]