Хоёр шүүгчийн саналаар С.Баярцогтын хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад шилжүүллээ

2021-07-19 14:451min0
215242519_556734762357206_762537603356547734_n

Улсын дээд шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн С.Баярцогтын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.

Энэ талаар С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон “Өмнө нь анхан, давах, хяналтын шатаар гаргасан шийдвэрүүд хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Прокуророос гаргасан яллах дүгнэлт хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн асуудлууд яригдсан. Өмнө нь хэргийн талаар янз бүрийн мэдээлэл өгөөгүй байсан. Одоо хэрэг мөрдөн байцаалтад шилжсэн учир С.Баярцогтод ямар үндэслэл ял оноосон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэж хэллээ.

Хэрэг прокурорт очих хүртэл таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үлдээх бөгөөд харин Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасныг зөв гэж үзсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй