Монгол Улсын Консерватор, Хөгжим бүжгийн сургуулийн багш, сурагч, оюутнууд өнөөдөр сургуулийнх нь хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилгыг бариулахыг эсэргүүцэж, жагсаал хийсэн. Үүнтэй холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнууд сургуулийн хамт олонтой уулзалт хийлээ.

Монгол Улсын Консерваторийг цаашдаа кампус хэлбэрээр хөгжүүлье гэсэн ерөнхий төлөвлөгөөнүүд хийгдсэн. Одоогийн Консерваторийн 650 хүүхдийн ашиглалтын хугацаа нь дууссан сургуулиудыг шинэээр барих, зориулалтын концертын, спортын заал барих, дотуур байрыг өргөтгөж, номын сан, багш нарын хөгжлийн төв баръя гэж ерөнхий макет хийгдсэн.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ нь батлагдаж, ажлууд явагдаж байгаа. Консерваторийн хулгайгдсан газрыг авчирсныг эсэргүүцэж өнөөдөр жагсаал хийж байна гэж би харж байна. Консеваторийн багш нарын орон сууц гэж баригдсан боловч 4-5 багш орсон. Энийгээ хулгайлагдсаныг мэдээгүй байсныг нь яам буцаад эзэмшилд нь авчирч байна. Та бүхний эсэргүүцээд буй газар дээр Монгол Улсын циркийн сургууль баригдах макеттай байсан. Циркийн сургууль Дашчойлин хийдийн газраа Монголын ахмад циркчдийн холбоо гэдэг хүнд алдсан. Т

Тиймээс тэр газар циркийн сургууль барих тохиролцоонд хүрсэн. Янз бүрийн санаа зорилготой Консеваторийн өргөтгөлийг буруугаар өдөөн турхирсан гэж бид харж байна. Ямар ч байсан дундаасаа ажлын хэсэг гаргаад хуулийн хүрээнд тодотгоё гэсэн шийдэлд хүрлээ. Консерватор бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш. Боловсролын яам өмчлөгч нь. Яамны нэрийн өмнөөс 20-30 жилийн хугацаатай эзэмшдэг. Бусдад алдагдсан байсан 0.6 га газрыг нь буцаан авчраад дөнгөж 0.1 га газар дээр нь Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээллийн төвийг барихаар төлөвлөж, улсын төсөвд суулгасан гэж салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн