Франц хилээр нэвтэрч байгаа вакцинд хамрагдаагүй гадны иргэдээс шинжилгээний хариу шаардана

2021-07-19 16:411min0
220158052_1015921509146683_1604604984203042408_n

Францын Ерөнхий сайдын Ажлын алба Их Британи, Испани, Португал, Кипр, Нидерланд, Грекийн иргэд ням гаргаас эхлэн хилээр нэвтрэхдээ 24 цагийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариу эсвэл антиген шинжилгээний хариу үзүүлэх шаардлагатай гэж мэдэгджээ.

Мэдэгдэлд коронавирусын “Дельта” хувилбар олон улсын хэмжээнд динамик хэлбэрээр нэмэгдэж байгаа учраас Засгийн газар хилээр нэвтрэх иргэдэд хяналт тавих ёстой гэж үзсэн тухай дурджээ.

Мөн вакцинууд вирусний эсрэг, тэр дундаа “Дельта” хувилбарын эсрэг ч үр дүнгээ өгч байгаа учраас вакцинд хамрагдсан аялагчдад тавих хязгаарлалтыг цуцална гэсэн байна. Энэхүү шийдвэр нь улаан, улбар шар, ногоон ангилалд багтаж буй орнуудын иргэд ч хамааралтай юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй