60e7abf779cf9.png

2021-07-09 11:27
“Токио 2020” Олимпын наадмын галт бамбарын сүүлчийн буухиа зуны Олимп эхлэхээс яг хоёр долоо хоногийн өмнө Японы нийслэл хотноо өнөөдөр эхэллээ. Галт бамбарыг хүлээн авах үйл ажиллагаа Комазава олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Ёслолын ажиллагааны үеэр Токио хотын захирагч Юрико Коикэ буухиа элч, Паралимпийн гурван наадамд оролцогч Аки Тагучигаас бамбарыг хүлээн авчээ. Токиогоор аялуулах буухиаг […]

covid-3.png

2021-07-09 11:17
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт 125369 хүнд шинжилгээ хийхэд 2308 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 1367, орон нутагт 940 бүртгэгджээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 134270 боллоо. 30-34 насныхан хамгийн их халдварт өртөж байна гэв. Мөн сүүлийн 24 цагт 5 хүн нас баржээ. Харин 2308 эдгэрч […]

210771730_1537851279893785_8739145487264418150_n.jpg

2021-07-09 11:07
Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн Алтай хотоос хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж буй ахмад гүйгч Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготындаваа, Цагаан давааг туулан Архангай аймагт хүрсэн бол 7-р сарын 8-ны өдрийн байдлаар 1185 км туулж Төв аймгийн Баянцогт суманд иржээ. Тэрээр цаг агаарын нөхцөл байдлаас […]

4-27.jpg

2021-07-09 10:30
Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас  анхааруулж байна.

5d1db0f99f458.jpeg

2021-07-09 10:25
2006 онд анх Улаанбаатар хотноо “Дээлтэй Монгол наадам”-ыг “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Монгол костюмс” ХХК-тай хамтран зохион байгуулсан. Энэхүү наадам нь Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах, Монгол үндэсний хувцасны язгуур хэв шинжийг хадгалах, Үндэсний уламжлалт зан үйл, ёс заншил, дээл хувцас, эдлэл хэрэглэл, тоглоом наадгай, гар урлалыг цогц хэлбэрээр олон нийтэд таниулах зорилготой юм. Засгийн […]

2-30.jpg

2021-07-09 10:15
Монгол Улс багийн спортын төрөлд түүхэндээ анх удаа олимпийн эрх авсан нь сагсан бөмбөгийн 3×3 төрөл. Олимпийн наадамд Монгол Улс эмэгтэй шигшээ багаа сойно. Токиогийн олимпод бэлтгэх багийг 2019 онд есөн тамирчны бүрэлдэхүүнтэй байгуулж, хэн, хэнийг олимпод оролцуулахаа албан ёсоор сонгожээ. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хамтран гаргасан […]

210580907_1537799689898944_2845880596015684574_n-1024x512.jpg

2021-07-09 10:00
Үндэсний хэмжээнд зургаадугаар сарын турш үргэлжилсэн “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аян өндөрлөж улсын нэгдсэн дүн гарлаа. Гүйлтийн страва аппликэйшн ашиглан зохион байгуулсан тус арга хэмжээнд нийт 93 байгууллага хамтран ажиллаж, төв, орон нутгийн 30 мянга гаруй иргэд алхаж, гүйж, дугуй унаж идэвхтэй хөдөлгөөнөөр биеийн дархлаагаа дэмжжээ. Давхардсан тоогоор 50 мянга гаруй хүн […]

4-5.png

2021-07-09 09:45
Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн домог болсон уран бүтээлчдийн нэг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Монгол Улсын Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханд Ардын жүжигчин бол хүртлээ. Монгол түмний дуулах дуртай олон, олон уран бүтээлийн эзэн тэрбээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын рок музейг үүсгэн […]