Монгол Улс багийн спортын төрөлд түүхэндээ анх удаа олимпийн эрх авсан нь сагсан бөмбөгийн 3×3 төрөл. Олимпийн наадамд Монгол Улс эмэгтэй шигшээ багаа сойно. Токиогийн олимпод бэлтгэх багийг 2019 онд есөн тамирчны бүрэлдэхүүнтэй байгуулж, хэн, хэнийг олимпод оролцуулахаа албан ёсоор сонгожээ.
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмын дагуу нэг баг дөрвөн үндсэн тоглогч, солилцооны хоёр тамирчнаар багаа бүрдүүлнэ.
Олимпийн наадамд оролцох Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн:
1.Баясгалангийн Солонго
2.Энхтайваны Чимэддолгор
3.Мөнхсайханы Цэрэнлхам
4.Онолбаатарын Хулан
5.Даваасүрэнгийн Ганзул
6.Баатарын Болор-Эрдэнэ нар багтлаа.
Монголын баг долдугаар сарын 16-нд Токиог зорино. Улмаар долдугаар сарын 23-нд үндсэн дөрвөн тоглогчоо зарлана.
Залуучуудын шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэг, Г.Минжин нар бэртлийн улмаас энэ удаагийн олимпод оролцох, сонгогдох боломжгүй болжээ.