Үндэсний хэмжээнд зургаадугаар сарын турш үргэлжилсэн “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аян өндөрлөж улсын нэгдсэн дүн гарлаа. Гүйлтийн страва аппликэйшн ашиглан зохион байгуулсан тус арга хэмжээнд нийт 93 байгууллага хамтран ажиллаж, төв, орон нутгийн 30 мянга гаруй иргэд алхаж, гүйж, дугуй унаж идэвхтэй хөдөлгөөнөөр биеийн дархлаагаа дэмжжээ.
Давхардсан тоогоор 50 мянга гаруй хүн өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийжээ. Тухайлбал алхалт гүйлтээр 316,449 км, дугуй унаж 257,185км зам туулж, улсын нэгдсэн дүнгээр 600 мянга орчим км замыг туулсан тооцоолол гарлаа.
“Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг сургалт, үйл ажиллагаа гэсэн үндсэн 2 хэлбэрээр зохион байгуулсан. Тодруулбал “Иогоор хичээллэе” цуврал 10 видео хичээл, “Шагайт дасгал” цуврал 3 видео хичээл болон бусад мэдээ мэдээлэл, зөвлөмжүүд 100 мянга хандалт авсан байна. Улсын дүн мэдээг нэгтгэвэл:
АЛХАХ-ГҮЙХ АРГА ХЭМЖЭЭНД АЙМГУУДААС
I байрт: Увс аймгийн Биеийн тамир, спортын газар;
II байрт: Булган аймгийн Биеийн тамир, спортын газар;
III байрт: Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар;
Тусгай байрт: Архангай, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар.
АЛХАХ-ГҮЙХ АРГА ХЭМЖЭЭНД ДҮҮРГҮҮДЭЭС
I байрт: Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо;
II байрт: Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо;
III байрт: Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо;
ДУГУЙ УНАХ АРГА ХЭМЖЭЭНД АЙМГУУДААС:
I байрт: Увс аймгийн Биеийн тамир, спортын газар;
IIбайрт: Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар;
III байрт: Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газар;
Тусгай байрт: Өвөрхангай, Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар;
ДУГУЙ УНАХ АРГА ХЭМЖЭЭНД ДҮҮРГҮҮДЭЭС:
I байрт: Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо;
II байрт: Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо;
III байрт: Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо тус тус шалгарлаа.