Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн Алтай хотоос хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж буй ахмад гүйгч Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготындаваа, Цагаан давааг туулан Архангай аймагт хүрсэн бол 7-р сарын 8-ны өдрийн байдлаар 1185 км туулж Төв аймгийн Баянцогт суманд иржээ.
Тэрээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50км зам туулж байгаа юм. Ийнхүү явсаар 2021.07.11-ний өдрийн 11-12 цагт Сүхбаатарын талбайд бариандаа орно