mpa.png
2021-06-02 16:22
Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон авто зам нийслэл рүү ирэх чиглэлийн урсгал дагуу цуурсан талаар нийгмийн сүлжээнд багагүй шүүмжлэлд өртөөд байна. Цууралт 115 метр урт, 50 см хүртэлх гүнтэй дөрвөн хуруу өргөнтэй байсан бөгөөд эвдрэл гараад удсан байдалтай байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Загдраднаа “Барилгын ажил 2019 […]

MM1-1024x462.jpg
2021-06-02 16:09
Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 06.01-ний өдөр улсын хилээр орсон 80 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 124 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийн нэвтрүүлэв. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдод халдварын шинж тэмдэг илрээгүй. Мөн […]

m1-1024x512.jpg
2021-06-02 15:56
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/338 дугаар захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин нөхцөлийг бий болгох зорилгоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал /концепц/, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Уралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд, нийт 21 хоногийн хугацаанд зарласан бөгөөд […]

tsag.png
2021-06-02 15:39
Маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.Энэ сарын 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус хүрэх юм байна. Түүнчлэн Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө […]

h1-1024x683.jpg
2021-06-02 15:21
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар дархлаажуулалтын цэг болон Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дахь цэгт өнөөдөр 509 хүн Файзер вакцин хийлгэсэн байна. Дүүргийн хэмжээнд зорилтот бүлэг буюу насанд хүрсэн иргэдийн 89.6 хувь нь […]

shok.jpg
2021-06-02 14:58
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солицлоо. Сайд нар Монгол, Оросын харилцааны явцын өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн […]

z1.jpeg
2021-06-02 14:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХТЯ-ны мэдээгээр АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 70-80 гаруй хувьтай байна. 5 багцад хуваан тавьж буй замын бүтээн байгуулалт, гүйцэтгэлийг багц бүрээр танилцуулвал: Багц1-баруун чиглэлийн аймгууд руу салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлын гүйцэтгэл 85.43 хувьтай, […]

hul-2.jpg
2021-06-02 14:50
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж, албанынханд дараах чиглэлийг өглөө. -Эрсдэлтэй бүлгийн иргэдийнхээ 90 орчим хувийг хоёрдугаар тунд хамруулчиж байгаа учраас цаашдаа хатуу хөл хориог тавихгүй байх талаас нь ажиллана. Хатуу хөл хорио эдийн засагт хохиролтой. Ийм хатуу хөл хорихгүйгээр хэсэгчлэн хөл хорио тогтоож явахаас өөр гарцгүй. Тиймээс иргэд маань нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол […]

vactsin.png
2021-06-02 14:37
Эрүүл мэндийн сайдын танилцуулсан мэдээгээр вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь, хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.53 хувь нь халдвараар өвчилсөн байна. Тодруулбал, 3876 иргэн вакцины хоёрдугаар тунгаа тариулсан ч гэсэн халдвар авч, өвчилсөн байна. Олон улсын түвшинтэй харьцуулахад доогуур тоо. Гэхдээ энэ асуудал дээр маш сайн тандалт, судалгааг хийх хэрэгтэй. Вакцин тариулсан хүмүүст хүндрэл […]

oyu-1.jpg
2021-06-02 14:30
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж, албанынханд дараах чиглэлийг өглөө. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэдэн хэдэн асуудлаар чиглэл өгье. Нэгд, дархлаажуулалт Увс, Дунговь, Өвөрхангай аймагт доогуур үзүүлэлтэй байна. 15.00 цагт Засаг дарга нартай цахимаар уулзаж, яагаад вакцинжуулалт муу байгаа талаар мэдээлэл сонсч, шаардлагатай бол хариуцлага тооцож ажиллах шаардлага байна. Улаанбаатар хотоос хол, алсагдсан […]