Эрүүл мэндийн сайдын танилцуулсан мэдээгээр вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь, хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.53 хувь нь халдвараар өвчилсөн байна.
Тодруулбал, 3876 иргэн вакцины хоёрдугаар тунгаа тариулсан ч гэсэн халдвар авч, өвчилсөн байна. Олон улсын түвшинтэй харьцуулахад доогуур тоо. Гэхдээ энэ асуудал дээр маш сайн тандалт, судалгааг хийх хэрэгтэй. Вакцин тариулсан хүмүүст хүндрэл илэрсэн үү, ямар шинж тэмдэг илрэв, насны хувьд ямар байна, хаанаас халдвар авсан гэдгийг тодруулж, судлах хэрэгтэй. Хэдий бага, нэг хувьд хүрээгүй байгаа ч энэ нь бидний хувьд цаашдаа анхаарах чухал асуудлын нэг. Вакцин хийгээд 14 хоног болоод халдвар авсан бол хөнгөн тусч байгааг тогтоож байх шиг байна. Мөн вакцины хоёрдугаар тунд хамрагдсан ч гэсэн халдвар тээгээд яваад байх боломжтой гэсэн асуудал байгаа. Энэ асуудлыг дэлхий нэлээдгүй сонирхож судлах хоёр улсын нэгээр Монголыг сонгож, судалгаа хийх гэж байна. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй гэлээ.
Л.Баяр