Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж, албанынханд дараах чиглэлийг өглөө.
-Эрсдэлтэй бүлгийн иргэдийнхээ 90 орчим хувийг хоёрдугаар тунд хамруулчиж байгаа учраас цаашдаа хатуу хөл хориог тавихгүй байх талаас нь ажиллана. Хатуу хөл хорио эдийн засагт хохиролтой. Ийм хатуу хөл хорихгүйгээр хэсэгчлэн хөл хорио тогтоож явахаас өөр гарцгүй. Тиймээс иргэд маань нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол хоёрдугаар тунгаа заавал хугацаандаа хамрагдах хэрэгтэй. Үүнд бүх шатны төрийн байгууллагууд анхаарал хандуулж ажиллах чиглэлийг өгч байна байна.
Вакцин хамрагдахгүй байгаа иргэд маань илүү няхуур, болгоомжтой байх хэрэгтэй. Энэ чиглэлд ч албанын шаардлага, шалгуураа өндөрсгөж, мэдээллээ цаг тухайд нь өгөх чиглэлийг хэлж байна гэлээ.
Л.Баяр