Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 06.01-ний өдөр улсын хилээр орсон 80 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 124 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийн нэвтрүүлэв. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдод халдварын шинж тэмдэг илрээгүй.
Мөн улсын хилээр гарсан 70 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 107 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:
Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постонд 191 байцаагч ажиллаж нийт 4637 авто машинаар нэвтэрсэн 9,905 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.
Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутаг руу гарах чиглэлд /2021.06.01-ний 18:00 цагийн байдлаар/ нийт 456 тээврийн хэрэгслээр 950 иргэн зорчсон бөгөөд 901 нь вакцины 2-р тунд бүрэн хамрагдсан, бусад нь ПГУ шинжилгээтэй байв.
Эх сурвалж: МХЕГ