hurel.jpg

2021-06-08 10:45
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд зодоглосон ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах байсан ч Елдос бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор манай бөх ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.   Л.Баяр

19.jpeg

2021-06-08 10:44
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 154 тусгаарлан ажиглах байранд 7,349 иргэн байна. Үүнээс нийслэлд 10 тусгаарлах байранд 399, эмнэлгийн 35 байршилд гээд нийт 4,637 иргэн байгаа бол орон нутагт 109 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 2,313 иргэн тусгаарлагдаж байгаа юм. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 1,377 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна […]

17-5.jpg

2021-06-08 10:28
Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа өнөөдөр 09.00 цагт сонгуулийн санал авах хэсгүүдэд эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил олон нийтийг хамарсан “COVID-19”-ийн цар тахлын нөхцөлд эхэлж, халдварын улмаас эмнэлэгт болон гэрийн ажиглалт, тусгаарлалтад буй иргэдээс зөөврийн хайрцгаар санал авч буйгаар онцлог болж […]

tuv.jpeg

2021-06-08 10:16
Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр зургаадугаар сарын 5-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өгчээ. Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачлан хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн […]

8-1-1024x512.png

2021-06-08 10:00
Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргээ “Хоггүй болгоё” уриатай хаврын их цэвэрлэгээний аян үргэлжилж байна. Тус аянд дүүргийн хороо бүрээс залуус сайн дураараа нэгдэж, 100 залуу өнгөрсөн сарын 28-наас цэвэрлэгээ хийж эхэлсэн. Одоогийн байдлаар залуус дүүргийн 24 хороог цэвэрлэж, 70 тонн орчим хог ачуулаад байна. Аяны хүрээнд ил, задгай хаясан хогийг цэвэрлэхээс гадна хотхоны дунд […]

15-4.jpg

2021-06-08 09:51
Архангай аймагт өнөөдөр 04:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Архангай аймаг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн “Бага булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгээс урд зүгт 28 км-т, Ө-48°17’24.0″ У-101°15’36.0″/ зургаадугаар сарын 8-ны өдрийн 04:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 04:38 цагт цахим шуудангаар ирүүлсэн […]

5-2-1024x512.jpg

2021-06-08 09:45
Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн 7.2 км зам тавьж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус дугуйн замын хучилтыг хуулж байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Үүнтэй холбогдуулан тус замын ажлыг гүйцэтгэж буй “Алтай Рөүд” ХХК-ийн захирал Д.Ганзориг тайлбар өглөө. Тэрбээр “Туул гол дагуух үерийн усны даланг ашиглан, дугуйн зам тавьж байгаа. Бид 50 метр орчим […]

11-768x1024.jpeg

2021-06-08 09:30
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн бүтээгдэхүүнийг энэ оны гуравдугаар улирлаас эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх болжээ. Цар тахлын халдварын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед Биобэлдмэл үйлдвэрлэл, үндэсний вакцины хяналтын лаборатори, вакцины үйлдвэрлэл нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг болоод байна. Тиймээс НЭМҮТ-ийн “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг ажиллагаанд оруулж, цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх асуудлыг […]

2-3.png

2021-06-08 09:10
2021.06.07-нд нийслэлийн хэмжээнд I тунд 892, II тунд 8895, нийт 9787 иргэнийг вакцинжуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.4 хувь буюу 957.615 нь I тунд, 85.2 хувь буюу 812.503 нь II тунд хамрагдаад байна.