Z-1024x535.jpg

2021-06-08 13:30
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 158 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Хабу” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана. Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

B.jpg

2021-06-08 13:15
Барилгын салбарын үйл ажиллагаа үе шаттайгаар цахимжиж байна. 2021 оны 1 дүгээр сараас Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох болон Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжээд байсан бол ирэх 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл […]

12-7.jpg

2021-06-08 13:00
Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхон голын хөвөөнд орших VIII-IX зууны Уйгурын нийслэл Ордубалык буюу Хар балгасын Ордон хотын дүүргээс Монгол-Германы хамтарсан Орхон экспедици 2017 онд эртний худгийг илрүүлж, 2018 оны зун бүтэн талбайгаар малтаж баримтжуулсан нь манай оронд судалсан эртний хот балгадын тууриас ийм төрлийн дурсгалыг илрүүлэн олж шинжилсэн анхны тохиолдол болсон юм. Энэхүү […]

vaccinems09-1024x712.jpg

2021-06-08 12:56
Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дархлаажуулалтын хоёрдугаар тунг хийх ажил хийгдэж байгаа. Орон нутагт зорилтот бүлгийн иргэдийн 67.2, нийслэлд 85.3 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байгаа. Улсын дүнгээр хоёр дахь тунгийн хамрагдалт 75.5 хувьтай явж байгаа боловч орон нутагт вакцины эхний тунгаа хийлгээд […]

2-5.jpg

2021-06-08 12:45
НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс жил бүрийн 6-р сарын 7-ныг “Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр” болгосонтой холбогдуулан “Аюулгүй хүнс, эрүүл ирээдүй” сэдэвт хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Худалдаа нийтийн хоолны хэлтсийн дарга О.Онон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням, Эрүүл […]

zor.jpg

2021-06-08 12:30
УОК-ын Шуурхай штабаас аймаг, нийслэлийн Онцгой комисст чиглэл хүргүүллээ. Тус чиглэлд иргэдийн сонгуульд санал өгөх эрхийг хангах үүднээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй байхыг дурджээ. Мөн коронавируст халдвараас сэргийлэх болон сонгуулийн үед мөрдөх түр журмуудыг сайтар мөрдөж, хяналт тавьж ажиллахыг даалгасан байна.   Updown.mn

vac-3.jpg

2021-06-08 12:18
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 21,583 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Улаанбаатар хотын хувьд вакцин хийлгэх нийт иргэдийн 100 хувь нь нэгдүгээр тунд, 812,503 иргэн хоёрдугаар тундаа хамрагджээ. Харин хөдөө орон нутагт 917,165 иргэн вакцин хийлгэсэн бол хоёрдугаар тундаа 749,195 иргэн хамрагдаад байна. Улсын хэмжээнд 2 сая жаран мянган хүн дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос нэгдүгээр тунд 1.87 […]

14-5.jpg

2021-06-08 12:15
Хэзээнээсээ монголчуудад сууж өгдөггүй нэг зан нь хэнэггүй, хайхрамжгүй байдал. Аялаж, амрах дуртай хэрнээ ойр тойрныхон болон хүүхдээ анзаарахгүй. Хэчнээн ч жил, сар, өдрөөр улиглаж сэрэмжлүүлээд жил бүр усны осол эндэгдлийн тоо буурахгүй нь дэндүү харамсалтай. Үүний ганцхан жишээ нь, өнгөрсөн ням гарагт хөдөлгөөнт эргүүлээр ажилласан алба хаагчид голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 29 […]

сонгууль.jpg

2021-06-08 12:12
Сонгуулийн ерөнхий хорооноос зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг өнөөдөр зохион байгуулж буй талаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн ажиглагчдын хувьд улс төрийн намууд ажиглагчдынхаа асуудлыг шийдсэн. Санал хураах өдрөөс тав хоногийн өмнө ажиглагчдын асуудал хэсгийн хороодод бүртгэгдэж, үнэмлэх олгогдох ёстой. Энэ ажил бүрэн хийгдэж дууссан. Энэ удаагийн сонгуулийг гадаад ертөнц их сонирхож байгаа. […]

zasag-1024x621.png

2021-06-08 12:01
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна. Иргэдийг жилд нэг удаа эрт илрүүлэгт хамруулдаг хөтөлбөртэй болох чиглэл өгсөн байна. Цахим хэлбэрт шилжүүлж, иргэдийн дата сан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дата бааз бий болгох юм. Монгол Улсад нас баралтын тэргүүнд: Нэгт хавдар Хоёрт гэмтэл Гуравдт шалтгаант өвчлөл. 2019 онд […]