Сүүлийн хоногт улсын хэмжээнд 21,583 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Улаанбаатар хотын хувьд вакцин хийлгэх нийт иргэдийн 100 хувь нь нэгдүгээр тунд, 812,503 иргэн хоёрдугаар тундаа хамрагджээ.
Харин хөдөө орон нутагт 917,165 иргэн вакцин хийлгэсэн бол хоёрдугаар тундаа 749,195 иргэн хамрагдаад байна.
Улсын хэмжээнд 2 сая жаран мянган хүн дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос нэгдүгээр тунд 1.87 сая, хоёрдугаар тунд 1.5 сая иргэн хамрагдаад гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Л.Баяр