Архангай аймагт өнөөдөр 04:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, Архангай аймаг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн “Бага булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгээс урд зүгт 28 км-т, Ө-48°17’24.0″ У-101°15’36.0″/ зургаадугаар сарын 8-ны өдрийн 04:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 04:38 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар