ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт дэлхийн хэвлэлийн агентлагийн төлөөлөгчидтэй видео хэлбэрээр холбогдов. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы хүрээнд долоо дахь удаагаа болсон уг арга хэмжээг “TASS” агентлагаас зохион байгуулсан байна. Энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцахаар Австри, Их Британи, Герман, Энэтхэг, Испани, Итали, Катар, Хятад, БНСУ, АНУ, Турк, Франц, Японы мэдээллийн агентлагийн дарга нар уригджээ. […]