N3-1024x576.jpg

2021-06-07 13:30
Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөлийн 03 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням оролцож “Ахлагчийн зөвлөлөөс зохион байгуулсан ажлыг сайшааж амжилт хүсч, цаашид даргын зөвлөлөөс зохион байгуулах ажлуулыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, зөв бодлого, зөв зохион байгуулалттай ажиллахыг чиглэл болголоо. Түүнчлэн зөвлөл байгуулагдсанаас хойш хийсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний […]

Enh.png

2021-06-07 13:15
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн нийт халдваруудын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан бол сүүлийн 14 хоногт хүүхдийн халдвар авах тохиолдол нэмэгдэж 28 хувьд хүрлээ. Халдвар авсан таван хүн тутмын нэг нь хүүхэд байна. […]

shuud.jpg

2021-06-07 13:00
Бага насны хүүхдүүдээ “Ковид-19”-ийн халдвараас хэрхэн хамгаалах вэ? Хүүхдүүдээ гарыг нь угаалгахдаа дор хаяж 20 секундын турш савангаар тогтмол угаалгаж хэвшүүлээрэй Хүүхдүүдэд хүн хоорондын зай 1.5 м барих дадлыг хэвшүүлж, бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүйгээр мэндлэх аргыг зааж зөвлөөрэй. Гадагш гарахад нь амны хаалтыг нь тогтмол зүүлгээрэй. Хүүхдүүддээ хэрхэн зөв ханиаж, найтаалгах аргыг үзүүлэн зааж өгөөрэй. […]

T-1024x681.jpeg

2021-06-07 12:30
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 348.4 мянган га-д үр тариа, үүнээс 334.7 мянган га-д улаанбуудай, 12.4 мянган га-д төмс, 5 мянган га-д хүнсний ногоо, 7.5 мянган га-д малын тэжээл, 19.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 396 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 89.5 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 90.9 хувь, төмс 69.3 хувь, хүнсний […]

10-8-1024x683.jpg

2021-06-07 12:06
Гадаад харилцааны сайдын ахалдаг Экспортыг дэмжих Зөвлөлийн гуравдугаар хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ГХЯ-нд амжилттай болж өндөрлөв. Хуралдааныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин даргалан хуралдуулсан ба хуралдаанаар 2018 онд Засгийн газраас баталсан “Монгол Экспорт хөтөлбөр”-ийн I үе шатны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэн, II үе шатны арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Хуралдаанд Зөвлөлийн […]

tuv.jpg

2021-06-07 12:04
МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр тус хорооны тамгыг буцаан өгсөн бөгөөд олимпийн хорооны үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрджээ. Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдох асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан эсэх тухай шаардлагыг тус хороонд удаа дараа ирүүлээд байсан билээ. Үүсээд буй нөхцөлтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч тавдугаар […]

covid1-1024x684.jpg

2021-06-07 11:43
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Зургадугаар сарын 06-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 6248 хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 1,177 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 66,443 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын 867  Улаанбаатар хотод, орон нутагт нийт 310 тохиолдол батлагдлаа.   Л.Баяр

U.jpg

2021-06-07 11:30
Прокурорын байгууллага 2021 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 202 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 297 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 23 мэдэгдэл, зөрчил шалган […]

n1-1-1024x512.jpg

2021-06-07 11:15
Налайхын авто замын өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Налайхаас хот руу чиглэсэн авто замын өнгө хучилтын ажил бүрэн хийгдсэн. Харин Баянзүрхийн гүүрнээс Налайх чиглэлд замыг хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг хийж байгаа юм. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км зам, барилгын ажил 81 хувьтай байгааг албаныхан хэлж байлаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын […]