ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн нийт халдваруудын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан бол сүүлийн 14 хоногт хүүхдийн халдвар авах тохиолдол нэмэгдэж 28 хувьд хүрлээ. Халдвар авсан таван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд 9797 тохиолдол бүртгэгдснээс 2661 нь хүүхдийн халдвар байна. Сүүлийн 14 хоногт халдвар авсан эдгээр хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл, 0-4 насны 637, 5-9 насны 867, 10-14 насны 780, 15-17 насны 377 хүүхэд байна. Хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь вакцинд хамрагдаагүй иргэд их өвчилж байгаагийн нэг илрэл юм. Халдвар авч байгаа хүүхдүүдийн дунд архаг суурь өвчтэй хүүхдүүд байгаа учраас нас барах эрсдэл байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ амны хаалт тогтмол зүүлгэж, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, тоглоомын талбайд тоглуулахгүй байх мөн хүүхдийг хөхөөр сайн хооллох хэрэгтэй” гэлээ.
Л.Баяр