“Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох “Будапешт-2021” насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг жингийн барилдаанууд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д 46 жүдоч хүч үзэхээр ирсэн. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин Л.Өнөболд эхний даваанд 2018 оны Европын залуучуудын аварга Украины Дилшот Халматовыг ялснаар АНУ-ын Адонис Диаз, Экваторын жүдочдыг дараалан цэвэр ялсан юм. Харин 4 дүгээр тойрогт Казахстаны тамирчин Киргизбает ялагдаж, дагах барилдаан хийхээр болов.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрын даваанд БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарч цэвэр яллаа. Дараагийн тойрогт Казахстаны тамирчин Г.Отгонцэцэгтэй барилдана.

Харин “Алдар” спорт хороо, “Түмэн шувуут” компанийн тамирчин ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогтоо Сербийн Милица Николичтэй учраа таарч торгуулиар ялагдлаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн