66666-1024x683.png

2021-06-03 20:37
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 971 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулж, баяр хүргэсэн юм. Ерөнхийлөгчөөс одонгоо гардаад гарч ирсэн ээжүүдийг АН-ын жагсаал угтан авсан нь тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Одон авсан ээж баярт мөчөө хуваалцах үедээ, таагүй сэтгэгдэл үлдээсэн жагсаалын талаар ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

n.jpg

2021-06-03 17:52
Нийслэлийн Хан-Уул дүүргийн II III хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Нэхмэлийн шар” орон сууцны байруудын дахин барилгажуулах ажлууд хийгдэж байгаа. Тиймээс дахин барилгажуулах төслийн хүрээнд Цэвэр усны шугамын угсралтын ажил, Дулааны шугамын угсралтын ажил, Цахилгаан хангамж, кабелийн угсралт, Гадна холбооны шугамын сувагчлал, Ариутгах татуургын шугамын угсралт зэрэг таван төрлийн ажил амжилттай хэрэгжиж, дуусах шатандаа орлоо. […]

U1-1-1024x682.jpg

2021-06-03 17:43
Улсын Их Хурлын даргын 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2020.06.02/ хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дэд ахлагч Н.Ганибал, УИХ-ын гишүүн, ажлын […]

image_2021-06-03_173020.png

2021-06-03 17:39
Оросын Холбооны анагаах ухаан, биологийн агентлагаас боловсруулсан коронавирусийн вакцин коронавирусийн ямар ч мутацид үр дүнтэй гэж тус байгууллагын орлогч тэргүүн Татьяна Яковлева мэдэгджээ. “Ямар ч мутаци гарсан бай, энэ вакцин бидний COVID-19-өөс хамгаалж чадна” хэмээжээ. Уг вакцин зөвхөн чийгшлийн дархлаа үүсгэдэг төдийгүй эсийн дархлааг үүсгэдэг гэнэ. Вакцины үр дүнгийн мэдээлэл эмнэл зүйн судалгааны дараа ил […]

a1-1024x512.jpg

2021-06-03 17:30
Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Ан цав, заадас засварын ажлыг тухай бүрд нь хийхгүй бол заадас нь томорсоор нүх болдог. Улмаар ус, чийг орж, замын суурь бат бэх чанараа алдаж, эвдэрдэг байна. Улаанбаатар хотын олонх замын насжилт хэтэрсэн хэдий ч Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар […]

di.jpg

2021-06-03 16:44
Уэльсийн гүнж Дианагийн хуримын даашинзыг Кенсингтон ордонд дэлгэжээ. 40 жилийн өмнө 1981 оны зургаадугаар сарын 29-нд Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз гүнж Дианатай гэрлэсэн юм. Хуримын ёслолд өмссөн энэхүү даашинзыг зохион бүтээгч Дэвид, Элизабет Эмануэл нар урлажээ. Энэхүү даашинз нь 7 метр урт торон унжуургатай бөгөөд 542 чимэглэл, 132 сувдаар чимэглэсэн хараа булаам дэндүү […]

B10.jpg

2021-06-03 16:30
Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурал өнөөдөр /2021.06.03/ хуралдлаа. Уг хурлаар салбарын гурван багц асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлэлээ. Тодруулж хэлбэл “Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам” “Барилгын эрчим хүчний хэрэглээгээр гэрчилгээжүүлэх журам” мөн “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, Барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд […]

m2-2-768x1024.jpg

2021-06-03 16:30
Улмаар унадаг дугуй тавих талбай бий болгож, цахилгаан машин цэнэглэхэд зориулсан нарны зай суурилуулав. Удахгүй явган хүний замаа өргөтгөж, мод тарих бөгөөд ойр хавийн байгууллагуудад гадаах хашаагаа буулгаж орчин тойрноо цэвэр цэмцгэр, ногоон орчин бий болгоход анхаарал хандуулахыг уриаллаа.

image_2021-06-03_154910-1024x683.png

2021-06-03 15:58
Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук лхагва гарагт Оросын төрийн тэргүүн Владимир Путинд захидал илгээжээ. Уг захидалдаа тэрбээр Вьетнамын нутаг дэвсгэрт ОХУ-ын вакцин үйлдвэрлэхэд тусламж дэмжлэг хүссэнийг Вьетнамын төрийн мэдээллийн VNA агентлаг тэмдэглэжээ. “Ерөнхийлөгч Путин, Орос орон саяхан Вьетнамд эмнэлгийн тоног төхөөрөмж олгосонд талархаж байгаагаа илэрхийлэхийн хажуугаар Нгуен Суан Фук Оросыг вакцинаа авах боломжоор хөнгөвчлөх, Вьетнамд […]